Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг концессын гэрээгээр хувьчилснаас хойш ажилчдын хөдөлмөр нийгмийн хамгааллын аюулгүй байдал зөрчигдөж байгаа асуудлаар тус үйлдвэрийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Тэд “Кью Эс И”-ХХК төрийн өмчит төмөрлөгийн үйлдвэрийг 2014 оноос 2022 оны 4-р сар хүртэл концессын гэрээгээр хувьчлан авсан байдаг. Буцаад төрд хүлээлгэж өгөхдөө маш олон тэрбумын гэмт хэрэг бүхий луйврыг хийсэн. Авилгатай тэмцэх газар, мэргэжлийн хяналтын шалгалтууд ороод явсан. Үүнээс маш олон гэмт хэргийн шинжтэй асуудлууд гарч ирсэн.
Тухайлбал 500 гаруй тэрбум төгрөгийн өртэй Дархан төмөрлөгийн үйлдвэрийг төр хүлээж авсан байдаг. Төр хүлээж авахад тус компанийн татварын өр 122,7 тэрбум төгрөгийн өр үлдээгээд явсан асуудлаар шүүхэд хандаад явж байгаа.
Концессийн гэрээгээр бол тухайн компани бүх санхүүгийн төлбөрийг өөрөө хариуцаж дааж явах ёстой. Гэтэл татварын өр болчихсон зээлийнх нь хүү төлөгдөөд одоо хүртэл явж байна.
Үүнээс гадна Д.Эрдэнэбилэг гэх хүн өөрийн төлөөний хүнийг буцаж байгууллагад оруулахыг санаархсаар байна. Үүнийг компанийн ажилчид эсэргүүцэж, нэгдсэн зохион байгуулалтанд орж, хурал зохион байгуулсан. Хурлаас төр өөрийн өмчийг авсан шиг авч, ажилчдын эрх ашигт халдахгүй, үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулж өгөхийг шаардсан шийдвэрийг гаргаж, энд мэдээлж байна гэв.