Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт арваннэгдүгээр сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ. Уг вакцины хамрагдалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам мэдээлэл өгсөн юм.
Энэ жил манай улсын Засгийн газраас БНСУ-д үйлдвэрлэсэн дөрвөн цент буюу А хүрээний хоёр, B хүрээний хоёр вирусийн омгийг агуулсан вакцинаар хүн амаа дархлаажуулж буй. Одоогоор нийт 545,000 хүн тун вакцинаас 190,000 хүнд хийсэн байна. Үүний 35 хувь нь зорилтот бүлэгтээ хүрсэн гэсэн үг.
Дархлаажуулалтыг 21 аймаг, есөн дүүргийн Өрхийн эрүүл мэндийн төв, байнгын болон түр цэгүүдээр зохион байгуулж байгаа” хэмээн мэдээллээ.
Энэ үеэр ханиад нь хүндэрсэн хүүхдүүдийг Өрхийн эмнэлгүүд хүлээж авахгүй, вакцин хийхгүй байгаатай холбоотой сэтгүүлчийн асуултад Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагам нэмэлт хариулт өгөв.
Энэ талаар “Томуугийн вакцин хийлгэхийн өмнө эмчийн үзлэгт хамрагддаг. Хэрэв томуугийн шинж тэмдэгтэй байгаа тохиолдолд вакциныг түр хойшлуулах заалттай. Өөрөөр хэлбэл, томуу, томуу төст өвчний эсрэг вакциныг эрүүл хүнд хийхийг зөвлөдөг. Тиймээс тодорхой хугацаагаар вакцинжуулалтыг хойшлуулах заалт болдог гэсэн үг.