АТГ-аас өчигдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани болох Тавантолгой төмөр зам компанийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалын ажлын байранд нэгжлэг хийснийг мэдээлсэн. Тэгвэл уг асуудлаар АТГ-аас мэдээлэл хийлээ.
АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын ажилтан Н.Тэмүүлэнгийн хэлснээр, Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалыг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн АТГ-аас нэгжлэг хийсэн байна. Гэвч Н.Удаанжаргал нь ажлын байрандаа байгаагүй, гадаад явсан хойгуур нь нэгжлэг хийсэн аж. Мөрдөн шалгах ажиллагаа тасралтгүй үргэлжлэх ёстой учир хэргийг үргэлжлүүлэн шалгана гэж мэдээллээ.
Үүнээс гадна Богдхан төмөр замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлаар АТГ-аас 33 объектод нэгжлэг хийж, мөрдөн шалгасан байна. Мөрдөн шалгалтын хүрээнд дөрвөн хүнийг 48 цагийн хугацаатай баривчилжээ.