Өнөөдөр УОК-ын өргөтгөсөн хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг сайд нар танилцуулсан. Энэ үеэр сэтгүүлчид “Иргэдэд нийлүүлж байгаа дулааны чанар муу байна гэсэн шүүмжлэл нийгэмд байдаг талаар дурдаад, энэ асуудалд тайлбар өгөхийг хүсэхэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн дараах хариултыг өглөө.
Сайд Б.Чойжилсүрэн: “Дулааны асуудал өвлийн оргил ачааллын үед сөхөгдөж тавигдана.
Хэрвээ -35 градусаас хүйтэн нөхцөл байдал долоо хоног ба түүнээс дээш урт хугацаатай үргэлжилбэл тасалгааны температур гурван градусаар бага буюу 23 биш 19-20 градус болж буух нөхцөл байдал үүссэн.
Яагаад гэвэл Улаанбаатар даяар 2366 гегакалори/цаг хүчин чадалтай. Холбогдчихсон байгаа хүчин чадал нь 3000 давсан учраас ямар ч нөөцгүй байгаа” гэлээ.