Сүхбаатар аймгийн Онгон сумын 2 дугаар багийн нутаг сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/-т орших Шар бүрд хэмээх газраас иргэн Ц нь 12-р сарын 12-ны 20:00 цагийн орчимд “Портер” загварын автомашинтай Онгон сумаас Баруун-Урт сумын чиглэлд яваад сураггүй болжээ. Энэ дуудлагыг Онцгой байдлын газар 12-р сарын 13-ны 14:43 цагт хүлээн авсан байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Онгон сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн нь 65 настай эрэгтэй Ц-г эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ.
Эрлийг тус сумын Жарын-Овоо, Шаргын-Уул, Таван булаг, Шар бүрд хэмээх газруудаар 301 км-т зохион байгуулаад олоогүй бөгөөд 14-ний өглөө 08:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн ОБЕГ-аас мэдээлэв.