Монгол Улсын Засгийн газрын 417 дугаар тогтоолоор Мэргэжлийн хяналтын байгууллагын үйл ажиллагааг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгож татан буулгахаар шийдвэрлэсэн.
Улмаар хяналтын чиг үүргийг салбар яамд болон тэдгээрийн харьяа байгууллагууд руу шилжүүлж буй.
Иймд иргэд 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Мэргэжлийн хяналтын байгууллагын чиг үүрэгт хамаарч байсан дараах чиглэлүүдээр холбогдох яамд руу хандахыг зөвлөж байна.
№ | Хяналтын чиглэл | Яам, харьяа байгууллага |
1 | Байгаль орчны хяналт | Байгаль орчин, аялал жуулчлалын яам, |
2 | Геологи, уул уурхайн хяналт | Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
3 | Газар, геодези, зураг зүйн хяналт | Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар |
4 | Газрын тосны хяналт | Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам |
5 | Авто замын хяналт | Зам, тээврийн хөгжлийн яам |
6 | Тээвэр(авто, усан)-ийн хяналт | Зам, тээврийн хөгжлийн яам |
7 | Барилгын техникийн хяналт | Барилга, хот байгуулалтын яам |
8 | Харилцаа холбооны хяналт | Цахим хөгжил, харилцаа холбооны яам |
9 | Эрчим хүчний хяналт | Эрчим хүчний яам |
10 | Хэмжил зүйн хяналт | Стандарт, хэмжил зүйн газар |
11 | Хөдөлмөрийн хяналт | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
12 | Хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналт | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
13 | Нийгмийн хамгааллын хяналт | Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам |
14 | Мал эмнэлгийн хяналт | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
15 | Хүнсний чанар, стандартын хяналт | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
16 | Ургамал хамгааллын хяналт | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
17 | Таримал ургамлын үрийн хяналт | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
18 | Хүнсний эрүүл ахуйн хяналт | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
19 | Мал үржлийн хяналт | Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
20 | Эмчилгээний чанарын хяналт | Эрүүл мэндийн яам |
21 | Эрүүл ахуй, халдвар судлалын хяналт | Эрүүл мэндийн яам |
22 | Орчны эрүүл ахуйн хяналт | Байгаль орчин, аялал жуулчлалын яам
Эрүүл мэндийн яам Боловсрол, шинжлэх ухааны яам Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам |
23 | Хүүхэд, өсвөр үеийн эрүүл ахуйн хяналт | Эрүүл мэндийн яам,Боловсрол, шинжлэх ухааны яам |
24 | Боловсролын хяналт | Боловсрол, шинжлэх ухааны яам |
25 | Цөмийн болон цацрагийн хяналт | Боловсрол, шинжлэх ухааны яам |
26 | Соёлын хяналт | Соёлын яам |
27 | Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори | Стандарт, хэмжил зүйн газар |