Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ олон нийтэд шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.
Тэрбээр мэндчилгээндээ “2022 он цар тахлыг даван туулж, эдийн засгийг тогтворжуулахад бүхэлдээ чиглэсэн бол 2023 он эдийн засгийн өсөлтийн жил байх болно гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд он солигдох торгон заагт нийт монголчууддаа итгэл төгс мэдэгдэж байна” хэмээн онцлов.
Мөн “2023 он Үндсэн хуулийн 30 жилийг дүгнэж, шинэ 30 жилийг эхлүүлж, сонгодог парламентын тогтолцоонд шилжих үндэсний зөвшилцлийг ард түмэн, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран зохион байгуулсан жил байх болно” гэлээ.