Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэв.
Санал хураалтад 42 гишүүн оролцсоноос 25 нь буюу 59.5 хувь дэмжсэн. Тодруулбал, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат нь гишүүний бүрэн эрхээсээ нэгдүгээр сарын 30-ны өдөр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Тус байнгын хороо хүсэлтийг дэмжсэн билээ.