Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песковийн (2023.07.17) “ОХУ НҮБ, Турк улсын зуучлалаар байгуулсан “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-г цуцалж байна” гэж мэдэгдлээ.
Түүний хэлснээр, “Хар тэнгисийн үр тарианы гэрээ ийнхүү хүчингүй болж байна. ОХУ-ын ерөнхийлөгчийн хэлснээр гэрээний дуусах хугацаа долоодугаар сарын арвандолоон байсан. Харамсалтай нь “Хар тэнгисийн үр тарианы гэрээ”-ий хүрээнд Оросын анхаарал хандуулж байсан зүйлс биеллээ олоогүй тул бид гэрээг цуцалж байна.
Бидний зүгээс анхаарал хандуулж байсан зүйлс биеллээ олсон цагт бид гэрээг эргүүлэн хүчинтэй болгох болно” гэсэн юм.
Эх сурвалж: ТАСС