Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан болж байна. УИХ-ын гишүүн Д.Ганбат уг хуралтай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр “МАН-ын оролцдоггүй зүйл гэж алга. МАН-ын жирийн гишүүдийг хэлээгүй юм шүү. Тэд өрсөлдөхүйц намаа дотроос нь будилуулж байна. Улсын дээд шүүхээр хүртэл дамжиж нөлөөлж байгаа юм.
Эв түнжинтэй гэсэн нэр зүүгээд сонгуульд ялагдах гэж орж болохгүй. Дагуул нам байж, ХҮН намын түвшинд очиж болохгүй биз дээ. Хэдэн хүмүүс эсэргүүцээд ирсэн байна. Энэ хүмүүс юу ярьж байгааг сонсоорой. Улс төрийн намын хурал ийм байж болохгүй” хэмээв.
Уг хурлаар намын дотоод бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, ҮБХ-ны шинэ бүтцийг танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.