Олон жилийн өмнө Энэтхэгийн Дели хотод хорт кобра могойн тоо олширч асуудал тарьж эхлэв. Ингээд эрх баригчид кобра могойн толгой тутамд шагнал амлав. Удалгүй сэргэлэн иргэд кобра тэжээж, үржүүлэх болжээ.
Үүнийг мэдсэн эрх баригчид кобранд өгөх шагналаа зогсоолоо.
Ингээд Дели хотын гудамж өмнөхөөсөө ч олон кобратай болсон гэдэг.
Үүнээс хойш ижил жишээнүүдийг “Кобра эффект” гэж нэрлэдэг ба буруу бодлого араасаа бүр илүү хохирол авчрах нь түгээмэл юм.
Манай тэгш сондгойгоор хязгаарлах шийдвэр одоохондоо дажгүй мэт.
Иргэд ч ам сайтай цаашид үргэлжлэхийг хүсч байр сууриа илэрхийлж эхэлжээ. Гэвч энэ цаашид үргэлжилвэл шаардлагатай компани хувь хүн нэмж машин авч эхэлнэ. Ингээд бид өмнөхөөсөө ч олон машинтай болно…