Хушны самрыг болц гүйцээгүй үед нь түүх, их хэмжээгээр зүй, зохисгүй бэлтгэж байгаа нь хортон шавжинд нэрвэгдэх, ойн экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрч улмаар самраар хооллогч шувуу, мэрэгчид болон амьтдын хүнс тэжээлд сөргөөр нөлөөлөхөд хүргэж байна.
Хуш модны самрыг 10 дугаар сарын 20-ноос дараа оны хоёрдугаар сарын 1-ний хооронд бэлтгэнэ.
Эх сурвалж: НОБГ