Эрдэнэс Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг хорих ангиас ХЭҮК-т хандаад буй. Тэрбээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн захиалгаар улс төрийн хоригдол болж, эрүүдэн шүүгдэж, залхаан цээрлүүлэгдэж байна хэмээн хүний эрхийн байгууллагад хандсан юм.
Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Нүүрсний хулгай гээд өчнөөн асуудал үүссэн. Зарим нэг хоригдсон хүн ХЭҮК-т хандсан байна билээ. Авлигачид баригдаад эхлэхээрээ учир зүггүй хүний эрхийн мэдрэмжтэй болдог. Хүний эрхийг тэгтлээ хүндэлдэг байсан юм бол яагаад авлига хийв?
Авлига бол хүний эрхийн хамгийн том зөрчил. Авлигачид бидний сургууль, цэцэрлэгийг хулгайлж, замыг чанаргүй болгодог. Төсөвт орох байсан мөнгийг хувьдаа ашигладаг. Тиймээс үүнтэй холбоотой олон олон асуудлыг Засгийн газар ил болгосоор байгаа” гэсэн байр суурийг илэрхийлжээ.