Олон нийтийн сүлжээнд Ерөнхий архитектор асан М.Цэлмэгийн гэрт Авлигатай тэмцэх газраас шалгалт хийж байна гэх мэдээлэл цацагджээ.
Тус мэдээлэл үнэн эсэх талаар АТГ-аас тодруулахад “Өнгөрсөн шөнө Улаанбаатар хотын ерөнхий архитектор асан М.Цэлмэгийн гэрт нэгжлэг хийсэн нь үнэн. Одоогоор хэргийг мөрдөн шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
М.Цэлмэг нь 2000-2003 онд Улаанбаатар хотын ерөнхий архитекторын алба хашиж байсан аж.
Мөн Их Эзэн Чингис хааны мэндэлсний 840 жил, Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үндэсний хорооноос зарласан уралдаанд М.Цэлмэгийн зохиосон Их эзэн Чингис хааны хөшөө, “Төрийн ёслол хүндэтгэлийн өргөө цогцолбор”-ын зураг төсөл шалгарч байжээ.