Хотын дарга Д.Сумъяабазар ажлаасаа чөлөөлөх өргөдлөө Ерөнхий сайдад өнөөдөр өгсөн байна.
Түүний өргөдлийн дагуу ажлаас чөлөөлөх эсэх шийдвэрийг Ерөнхий сайд гаргах хуультай.
Энэ талаараа хотын дарга яг одоо олон нийтэд мэдээлэл өгөхөөр хэвлэлийнхнийг Хангарьд ордонд цуглуулаад байна.