ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Израил, Хамасын хооронд болж буй дайны талаар анх удаа олон нийтэд хандаж үг хэлэв.
Ингэхдээ тэрбээр Вашингтоныг Палестины ашиг сонирхлын эсрэг Израилыг дэмжсэн бодлого явуулж байна хэмээн буруутгажээ.
Тодруулбал “Үүсээд буй нөхцөл байдал АНУ-ын Ойрх Дорнод дахь бодлого бүтэлгүйтсэний тод жишээ. Үүнтэй олон ч хүн санал нэгдэх байх” гэсэн байна.
Израил болон Палестины хооронд болж буй дайсагналыг зогсооход тусална хэмээн Кремлиэс мэдэгдсэн ч хэрхэн туслах талаар дэлгэрэнгүй яриагүй юм. Мөн ОХУ хоёр талтай холбоотой байгаа гэв.
Эх сурвалж: The Moscow Times