Нийтийн тээврийн автобустай холбоотой шалгалтын талаар АТГ-аас товч мэдээлэл өгөв.
АТГ-ын дэд дарга Г.Азжаргал “Нийтийн тээвэртэй холбоотой гурван хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Зөвхөн ногоон автобус гэхгүйгээр нийтийн тээвэртэй холбоотой бүх шалгалтын ажиллагааг явуулж байна.
Нийтийн тээвэртэй холбоотой хэрэгт сайд асан Ж.Сүхбаатар, Хотын дарга асан Д.Сумъяабазар нарыг албан ёсоор яллагдагчаар татаагүй.
Зарим гадаад улсын компанитай холбоотой гадаад иргэдийг саатуулан шалгаж байгаа.
Нийтийн тээврийн шалгалт болон нүүрс, допингийн асуудлаар АТГ-аас өнөө, маргаашгүй хэвлэлийн хурал зарлаж, мэдээлэл өгнө” гэв.
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг АНУ-аас авчрахаар тус улсаас дэмжлэг хүссэн гэх мэдээлэл байна гэсэн сэтгүүлчийн асуултад “Хүн гаднаас авчрахын тулд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг заавал явуулдаг тэр дагуу явж байгаа байх” хэмээн хариуллаа.