Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын VII хуралдаан нийслэлийн төр захиргааны Хангарди ордны 14 давхарт эхэллээ. Хуралдаанаар Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа болон нийслэлд ирэх 3 сарын турш хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэнэ.
Тус хуралдааныг Монголын Үндэсний олон нийтийн телевиз болон \”UBS”, \”MNC”, \”TV5” телевиз шууд дамжуулан үзүүлнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.