“Эрдэм транс” ХХК-ийн захирал Э-г мөнгө угаах, залилах, хуурамч бичиг баримт үйлдсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагаас шалгаж байсан билээ. Тэгвэл тэрбээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байх явцдаа зугтаажээ. Цагдаагийн байгууллагаас Э-г эрэн сурвалжилж эхэлсэн байна.
Хэргийг эргэн сануулбал, “Эрдэм транс” ХХК-ны захирал Э, гүйцэтгэх захирал Х нарыг парк шинэчлэлээр оруулж ирсэн автобусныхаа арлын дугаар, үйлдвэрлэсэн оныг сольж, хуурамчаар бичиг баримт бүрдүүлсэн гэх хэрэгт сэжиглэн шалгасан байгаа. Улмаар өнгөрсөн есдүгээр сарын 12-ны өдөр ЭЦА-наас тэдний албан өрөөнд нэгжлэг хийсэн байдаг.