МАН-ын Удирдах Зөвлөл болон МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн том тойргоор явуулах шийдвэр гаргаснаа зарлалаа. Ингэхдээ долоон бүсчлэл тогтоох аж.
Харин Баян-Өлгий аймгийг тусад нь нэг бүс болгох эсэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Баян-Өлгий аймгийг тусад нь бүс болгох асуудлыг манай нам ярьж байгаа.
Нэгдүгээрт үндэсний цөөнх. Үндэсний цөөнхийн төлөөллийг парламентад заавал оруулах олон улсын нийтлэг зарчимтай. Энэ зарчмын дагуу ярьж байгаа. Гэхдээ нөгөө намуудтай зөвшилцөж, ямар болохыг мэдэхгүй байна” хэмээн тайлбарлав.
Тэрбээр “Бидний тогтоох бүсчлэл нь зөвхөн сонгууль явуулахад зориулсан тойргийн бүсчлэл юм. Аймаг, сум, баг хорооны үйл ажиллагаа хуулийн дагуу явагдана. Орон нутгийн эрх мэдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй”-г хэлсэн юм.