Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр бүтээн байгуулалтад туслан гүйцэтгэгчээр оролцсон аж ахуйн нэгжүүдийн нэгдмэл ашиг сонирхлын байдлыг нүүрсний асуудлаарх сонсголын үеэр танилцуулсан.
Үүнтэй холбоотойгоор төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан эдгээрийн компанийн заримыг мэдэхгүй гэдгээ хэлсэн юм.
Сонсгол даргалагч Б.Энхбаяр “Та Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулга мөн Билли Лимтэй холбогддог “Баян Исгрийт” гэж компанийг хамтарч байгуулсан байна. Энэ утгаараа нэгдмэл сонирхолтой этгээд гэж үзэгдэж байгаа. Хөгжлийн Банкны асуудал дээр бас гарч ирсэн” гэв.
Харин “Бодь интернэшнл” ХХК-ийн эцсийн өмчлөгч Д.Баясгалан “Энэ компани Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтад огт оролцоогүй. 20-оод жилийн өмнө хөрөнгө татахаар байгуулсан компани. 20-оод жилийн өмнө татан буугдсан. Одоо ажилладаггүй.
Билл Лим гээд нэг хүнийг хэвлэлээр учиргүй мундаг тэрбумтан, Монголыг араас нь удирддаг гээд яриад байдаг юм.
Биллийг таньдаг хүмүүс бүгд мэднэ.
Билли 20, 30-аад жилийн өмнө монголчууд очиход барааг нь зөөгөөд явдаг байсан жирийн ажилтан хүн. Одоо жаахан мөнгөтэй болчихсон, хааяа монголчууд очихоор тосож авдаг. Тэр бид хоёрын энэ ажилд оролцоно гэж юу байх вэ” гэлээ.