Ерөнхийлөгч асан Х.Баттулга ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтыг хуулийг татахыг шаардаж, Г.Занданшатарт хандлаа. Энэ үеэрээ тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр: 100 мянган ам.долларын босго байхгүй болоход хөрөнгө оруулагч нэртэйгээр ямар ч хүн орж ирээд өнөөдөр газар эзэмшиж, гэр бүлээрээ оршин суух нөхцөл байдал бий болгосон цоорхой хууль болох нь.
Иргэдээрээ хэлэлцүүлээч. 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа хэлэлцүүлээч ээ гэдэг асуудлагы Ерөнийлөгч байсан хүний хувьд санаа зовнин АН-ын гишүүд, залуучуудын төлөөлөлтэй хамт орж уулзлаа. УИХ-ын дарга хүлээж авч байна. Хүлээж авах ёстой. Гадны хөрөнгө оруулалт гэж юу вэ гэхээр, Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байхдаа Японы Ерөнхий сайд Абэ Монголд ирэхэд “Өмнөговьд байдаг Тавантолгойд хөрөнгө оруулна” гээд санамж бичиг зурж байсан.
Санамж бичиг зураад “Япончууд хөрөнгө оруулах юм байна” гэсний дараахан асар том довтлогоо болсон. Та бүхэн санаж байгаа бол Баянгол зочид буудал дээр очиж, над руу дайрч, баривчилна гэсэн төрийн том дайралт хийсэн.
Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байсан. Японы хөрөнгө оруулалтаа ингээд зогсоож байсан. Мөн Ерөнхий сайдаар Н.Алтанхуягийг байх үед Тавантолгойд олон улсын консерциум орох шийдвэрийг больж, ганцхан шийдвэрээр БНХАУ-ын Шинхуа компанид өгөх болж байсан. Гадаадын хөрөнгө оруулалтыг манай хууль тогтоох байгууллага өөрсдөө үгүйсгэдэг. Иймээс энэ тал дээр эргэн анхаараач гэх саналтай.