УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар ногоон автобусны худалдан авалтын явцыг шалгах түр хороо байгуулах талаар хэлэлцэж байна. Түр хороо нийт 11 гишүүнтэй байна.
БНСУ-ын “Дэү” компаниас худалдан авсан автобуснуудад хяналт шалгалт хийх нь зөв гэж УИХ-ын гишүүд үзлээ. Шинээр байгуулсан түр хороо нээлттэй сонсгол хийх, эсэхийг шийдэх юм.