Иргэд зорчих нөхцлийг хөнгөвчлөх чиглэлээр АНУ-д богино
хугацаагаар ажиллах хүч гаргах буюуАНУ-ын Н2 ангиллын визийн хөтөлбөрт
Монгол Улсыг хамруулах хүсэлтийг Америкийн талд албан ёсоор хүргүүлсэн байна. Түүнчлэн Монголын хуульчдын холбоотой хамтран \”Виз,
шилжилт хөдөлгөөний асуудлаар хуулийн зөвлөгөө өгөх үндэсний эрх зүйн орчин” хэлэлцүүлгийг
зохион байгуулж, Монголын хуульчдын холбооноос эрх зүйн орчныг сайжруулах
саналыг УИХ-ын ХЗБХ-нд хүргүүлэхээр судалж байна гэж Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Үндэстэн агентлаг