Малын сэг зэмийг ил задгай орхисноор орчныг бохирдуулж боом, галзуу, бруцеллёз, ям, бэтэг зэрэг халдварт өвчин хүнд халдварлах эрсдэл үүсдэг.
Иймээс цаг агаар дулаарахаас урьтаж малын сэг зэмийг мэргэжлийн байгууллагын зөвлөмжийн дагуу булж устгуулах шаардлагатай. Хорогдсон малын талаар харьяа мал эмнэлгийн байгууллагуудад заавал мэдэгдэнэ.
Зөвлөмж:
-
Хорогдсон малын мах, арьс ширийг ашиглахгүй байх
-
Хорогдсон мал амьтантай харьцах үедээ бээлий, маск зайлшгүй хэрэглэх
-
Малын сэг зэмтэй харьцсаны дараа гараа тогтмол угаах
-
Малын сэг зэмийг мал сүрэг, хүний хөлөөс зайтай байлгах
-
Цас зудын улмаас зэрлэг амьтад идэш хоолны дутагдалд орж малын сэг зэм, хүн, малд халдах эрсдэлтэй тулд сонор сэрэмжтэй байхыг ЗӨСҮТ-өөс зөвлөв.