Уг нь “…Гарам дээр морио сольдоггүй” гэдэг үгтэй.
Энэ үг сүүлийн үед улс төрийн үйл явдлуудад ихээхэн хэрэглэгддэг болсон. Энэ удаад арай ядан эвлэж буй АН дахь зарим явдлууд энэ логиктой илүү уягдахаар байна. Сонгууль дөхсөн. Хугацаа тулсан. Гэтэл АН-ын зарим нэг фракцаас намын даргаа оролдоод эхэлжээ. Тодруулбал, “…АН-ын дарга Лу.Гантөмөрийг МоАХ фракцын зүгээс АТГ-т өгсөн” гэх мэдээлэл яригдаад эхэллээ. Улс төрийн хүрээнд яригдаж буйгаас харвал, түүнийг Боловсролын зээлийн сан, мөн “Глобал” дунд сургууль гэх мэтийн асуудлаар АТГ-т шалгуулахаар болж буй аж.
Лу.Гантөмөрийн хувьд Х.Баттулгын саналуудыг хүлээж аваад хачин эвтэй байгаагаа харуулсан. Саяхан намынхаа хангайн бүсийн уулзалт дээр зэрэгцэж суугаад зургаа татуулж харагдсан.
Тэр үеэр нэлээд нарийн ширийнээ ярилцсан талаар АН-ын дэд дарга хэвлэлд ярьсан байна лээ. Гэвч тэр явдлаас хойш ийн “…Лу.Гантөмөрийг АТГ-т өглөө” гэж яригдлаа. Цаад шалтгаан нь, мөнөөх л МоАХ буюу Х.Баттулгын зүгээс АН-ын дарга Лу.Гантөмөрт үзүүлдэг шахалт шаардлагатай холбоотой дуулдав. Түүнийг “…Генсекээ өг” гэсэн байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин