Mөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 37.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.4 (20.8%) их наяд төгрөгөөр өссөн байна.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлтөд төгрөгийн хадгаламж 5 (38.3%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 2.9 (48.9%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн хэмээн ҮСХ-оос мэдээллээ.
Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2024 оны гуравдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 98 (8.2%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 54.9 (5.3%) тэрбум төгрөгөөр өсжээ.