Перу Улсын нийслэл Лима хотноо шатрын 2024 оны сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Энэ удаагийн ДАШТ-д 26 улсын 1200 сурагчид өрсөлдөж байгаа юм. Тус ДАШТ-ий охидын долоо хүртлэх насны ангилалд Нямдаваагийн Аз-Эрдэнэ нэг ч хожигдолгүй найман хожилтойгоор түрүүлж шатрын сурагчдын дэлхийн аварга болсон.
Мөн хөвгүүдийн долоон насны ангилалд Баярсайханы Учрал, алтан медаль хүртэж, дэлхийн аварга боллоо. Охидын есөн насны ангилалд Чинзоригийн Нандинжигүүр алтан медаль хүртэж дэлхийн аварга болов.
Харин 11 насны охидын ангилалд Мядагвалын Ухангоо дэлхийн аваргаас хүрэл медаль, 13 насны охидын ангилалд Батпэлдэнгийн Буянхишиг мөн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртсэн байна. Үүнээс гадна есөн насны хөвгүүдийн ангилалд Батсайханы Бат-Амгалан дэлхийн аваргын шагналт IV байр, 15 насны хөвгүүдийн ангилалд Наранболдын Содбилэгт дэлхийн аваргын мөнгөн медалийг хүртжээ.