ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг албан тушаалаас нь огцруулж буйг Кремлиэс мэдээлжээ.
Өдгөө 68 настай Шойгу 2012 оноос хойш ОХУ-ын Батлан хамгаалахын сайдын албан тушаалыг хашиж байсан юм. Түүний оронд өмнө нь Эдийн засгийн сайдаар ажиллаж байсан, Путины ойрын хүмүүсийн нэг Андрей Белоусов томилогдож байгаа аж.
Харин Шойгуг ОХУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгээр даргаар томилохоор болсон гэв.
Дайн эхэлснээс хойш Ерөнхийлөгч Путин зэвсэгт хүчний салбарт хийж буй томоохон өөрчлөлтүүдийн нэг нь энэ болж байна. Өнгөрсөн сард мөн ОХУ-ын Батлан хамгаалахын дэд сайд авлигын хэргээр баривчлагдсан юм.
Шойгу 2022 онд Оросын арми хэд хэдэн удаа ухрахаас өөр аргагүйд хүрсэнд буруутай хэмээн ихээхэн шүүмжлүүлж байсан.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр шинэ сайдаар салбарын бус хүнийг томилж буй нь тус салбарт шинэчлэл хийх нэг алхам болж байгаа гэв.
Тодруулбал одоогийн Оросын нөхцөл байдал 1980-аад оны Зөвлөлт холбоот улсын нөхцөлтэй адилхан болж байгаа буюу цэргийн зардалд Дотоодын нийт бүтээгдэхүүний маш өндөр хувийг зарцуулж байгаа аж.
Иймд цэргийн зардлыг танах, улсын эдийн засагтай нийцүүлэх шаардлагатай болсон гэлээ.
Эх сурвалж: ВВС