Үндэсний статистикийн хорооноос дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн статистикийн мэдээг нэгтгэн танилцууллаа.
2024 оны эхний дөрвөн сард монгол гэрийн экспорт 2088 ширхэг болж, өмнөх оны мөн үеэс 1607 ширхэг буюу 4.3 дахин өссөн байна.
Статистикаас харахад Европын орнуудад монгол гэр олноор экспортолж буй бөгөөд он гарсаар Португал улсад хамгийн олон буюу 1888 монгол гэр экспортолсон байна.