Б.Очирваань өөрийн цахим хуудастаа,
“Би яг зүүдлээд байх шиг байна. Намайг хэн ч битгий сэрээгээрэй. Зургаан цагийн өмнө инстаграм дээрээ яг одоо мөрөөдлөөрөө амьдарч байна, гэхдээ миний мөрөөдөл 100 хувь биелээгүй байна. Би хэзээ нэг өдөр “Олд Траффорд”-д хөлбөмбөг тоглох болно гэсэн утгатай зураг пост хийсэн. Постоос хойш гурван цагийн дараа WhatsApp-аар чат ирэв. Шалгасан чинь “Манчестер Юнайтед”-аас холбогдож байна гэсэн мессеж байв.
-Чи Олд Траффордод хөлбөмбөг тогломоор байна уу?
-Тийм ээ, би маш их хүсэж байна.
-Пүрэв гарагт “Олд Траффорд”-д болох шоу тоглолтод урьж байна. Таны хичээл зүтгэл, үнэнч дэмжлэг, нийгэмд үзүүлсэн нөлөөгөөр та энэхүү тоглолтод оролцохоор боллоо” гэжээ.
Тэр маргааш “Олд Траффорд”-д тоглож, насан туршийн мөрөөдлөө биелүүлнэ.