Өчигдөр буюу лхагва гарагт Боливи улсын цагдаа нар төрийн эргэлт хийхийг завдсан генералыг баривчилжээ.
Тодруулбал тус улсын нийслэл Ла Паз дахь Ерөнхийлөгчийн ордон руу цэргүүд дайрч, эзэлсэн. Уг хөдөлгөөнийг удирдсан генерал Хуан Хосе Зунига “ардчиллын бүтцийг өөрчлөх” хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж.
Тэрбээр одоогийн Ерөнхийлөгч Луис Арсег хүндэтгэж байгаа ч Засгийн газар солигдох болно хэмээн хэлсэн ч удалгүй баривчлагдсан юм.
Төрийн эргэлт хийх гэсэн уг үйлдлийг Ерөнхийлөгч Луис Арсе буруутгаж, “Төрийн эргэлт хийх гэсэн үйлдлээр дахин олон хүний амь эрсдэхийг хүлээн зөвшөөрч болохгүй” гэсэн байна.
Мөн генерал Зунигаг огцруулж, шинэ цэргийн командлагчдыг томилж байгаагаа мэдэгдэв.
Эх сурвалж: ВВС