УИХ-ын гишүүд өнөөдөр тангаргаа өргөв. Ингэснээр өмнөх парламентын гишүүдийн бүрэн эрх дуусгавар болж, 2028 оныг хүртэл парламентад суух гишүүдийн бүрэн эрх хэрэгжиж эхэллээ.
Одоогоор УИХ-ын дарга болон дэд даргын нэрийг эрх баригч МАН зарлаагүй байна. Мөн бүлгийн дарга нарын нэрс тодорхойгүй байна. УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга яригдаж байна. 2020-2024 онд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар Одонгийн Цогтгэрэл гишүүн ажилласан юм.
Сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг /цаашид “бүлэг” гэх/ байгуулах эрхтэй.
УИХ-ын Дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйл.Улсын Их Хуралд нам, эвслийн бүлэг байгуулагдсан тухай мэдээлэх 24.1.Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 31.1-д заасан суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын даргад бичгээр ирүүлэх бөгөөд ийнхүү ирүүлснээр бүлэг байгуулсанд тооцно. 24.2.Улсын Их Хурлын дарга нам, эвслийн бүлэг байгуулсан тухай шийдвэр, түүний бүрэлдэхүүнд орсон гишүүдийн нэрсийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулна.