Бүгд Найрамдах Кени Улсын нийслэл Найроби хотод иргэд парламентын шинэ татварын саналыг эсэргүүцэн жагсаал зохион байгуулж байгаа.
Тэгвэл тайван үргэлжилж байсан жагсаал хурцадмал байдалд шилжиж, иргэд парламентын ордон руу дайрч орон гал тавьсан байна. Мөн эсэргүүцлийн жагсаалын үеэр жагсагчид хууль, хүчний байгууллагынхантай мөргөлдсөний улмаас 39 хүн амиа алдаад байгаа талаар тус улсын Засгийн газар мэдээлжээ.
Кенийн Хүний эрхийн Үндэсний комиссын мэдээлснээр эсэргүүцлийн жагсаал эхэлснээс хойш 39 хүн амиа алдсанаас гадна 361 хүн шархадсан байна. Түүнчлэн хууль, хяналтын байгууллагаас 627 иргэнийг баривчилж, 32-ыг нь цагдан хориод байгаа гэнэ.