Зуны адаг сарын шинийн 16 буюу өнөөдөр МБШ Төв-Гандантэгчэнлин хийдэд “Хайлан” эхэлж байна.
Хайлан хэмээх энэхүү хурал номын үйл нь бүтэн сар гаруйн хугацаанд үргэлжилдэг бөгөөд Гандантэгчэнлин хийдийн Батцагаан дуганд өдөр бүр хурдаг уламжлалтай.
Хайлан хуралд хурж буй лам хуваргууд Бурхан багшийн аман зарлиг болох 108 Ганжуур түүний тайлбар болох 220 гаруй Данжуур судруудаас уншиж, дээдийн номын үйлд ихэд шамддаг байна.