Улаанбаатар-Шар хөтөл-Эрдэнэтийн чиглэлийн 92.28 км хатуу хучилттай авто замын эхний 10 км-ийг тавьж эхэллээ.
Улаанбаатараас Эрдэнэт хүртэл 380 км бөгөөд дээрх шинэ маршрутаар 100 км багасаж 280 км зорчих боломжтой болох юм.
Энэ нь Улаанбаатраас Эрдэнэт, Хөвсгөл, Булган зэрэг баруун аймаг руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байхаар төлөвлөжээ.
Нийт 105.34 тэрбум төгрөгийн өртгөөр босох тус замыг улсын төсөв болон Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барьж байгааг ЗТЯ мэдээлжээ.