Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэгдсэн угсраа загвартай автобуснуудыг өчигдрөөс М:1 Таван шар-Офицеруудын ордон чиглэлд үйлчилгээнд явуулж эхлээд буй.
Угсраа автобус нь 45 хүний суудалтай, нийт 130 хүн нэг зэрэг тээвэрлэх багтаамжтай бөгөөд Евро-5 стандарттай, автобусны урт нь 18.7метр, нэмэлт халаагууруудтай, бусад техникийн үзүүлэлтүүд богино загварынхтай ижил.
Уг автобуснаас 31 ширхгийг авахаас 20-ийг Улаанбаатар хотод авчирсан бол үлдсэн нь Хятадын хилээр орж ирсэн байна. Өнөөдөр Улаанбаатарт ирэх аж.
Эх сурвалжийн мэдээлснээр БНХАУ-ын “Yutong Bus” компаниас 31 ширхэг угсраа загварын автобусыг 20 гаруй тэрбумаар төгрөгөөр худалдаж авчээ.
Өөр эх сурвалжаас тодруулснаар “Нийтийн тээврийн санд төвлөрүүлсэн мөнгөөр угсраа загварын шинэ автобусыг худалдаж авсан. Уг санд 24 орчим тэрбум төгрөг цугларсан байна. ААН-үүдэд өгсөн нийтийн тээврийн автобусны мөнгийг төлүүлээгүй процесс хаягдсан байсныг болиулж, 20 гаруй тэрбум төгрөгийн төлбөрийг төр хувийн хэвшил гэхгүйгээр буцааж авч байгаа.
Өмнө шинээр авсан “Yutong” загварын 600 автобусыг 10 жилийн хугацаатай эргэн төлөх, хяналт үйлчилгээний шимтгэл 3%-ийн нөхцөлтэйгөөр автобусыг худалдаж авах гэрээ хийж, хувийн хэвшилд өгсөн. Энэхүү эргэн төлөлтийн мөнгө сар бүр Нийтийн тээврийн санд төвлөрч түүгээрээ парк шинэчлэлийг хийж байгаа гэсэн үг.
Энэ жил улсын болон нийслэлийн төсвийн мөнгөөр автобус авахаар тусгаагүй. Энэ онд дахиж автобус авахгүй гэв.
“Yutong” загварын автобусны техникийн үзүүлэлтүүд:
-
2023 онд үйлдвэрлэсэн
-
Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан
-
Зөв талдаа жолооны хүрдтэй
-
Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш
-
Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)
-
Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй
-
Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай
-
Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8,400cc
-
Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй
-
Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй
-
Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш
-
Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай
-
Хурдны хайрцаг автомат эсвэл механик байж болно
-
Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат
-
Автомат төвлөрсөн системтэй
-
Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй
-
Автобусны хана тааз шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай
-
Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн
-
Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй
-
Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан
-
Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй
-
Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй
-
Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай
-
Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй
-
Заалны чанга яригчтай
-
Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг
-
Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай.
БНХАУ-ын “Yutong Bus” компани 165 тэрбум 589 сая 920 мянган төгрөгөөр 600 шинэ автобусыг нийлүүлсэн билээ.