Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам Монголын Хөлбөмбөгийн Холбоотой хамтран хөлбөмбөгийн 30 клубээс 6-16 насны 160 хүүхдийг бүртгэн, аравдугаар сарын 7-10-ны өдрүүдэд сургалт зохион байгуулна.
Сургалтад хамрагдсан хүүхдүүдээс Фүлхэм клубийн дасгалжуулагчид 11 хүүхдийг сонгож, 2025 онд Фүлхэм клубийн бэлтгэлд хамруулах аж.
Энэ нь Фүлхэм клубтэй эхлүүлсэн хамтын ажиллагааны үргэлжлэл бөгөөд “Go Mongolia” Үндэсний брэндийг 2024-2025 оны Премьер лигийн улиралд албан ёсны бэлтгэлийн хувцас, хэрэгсэл, цахим хуудсаараа дамжуулж дэлхийн хөлбөмбөг сонирхогчдод сурталчилж байна хэмээн Биеийн тамир спортын улсын хорооноос мэдээллээ.