Эрчим хүчний зохицуулах хороо цахилгаан эрчим хүчний үнийг өнөөдрөөс эхлэн 280 төгрөг болгож нэмлээ.
Харин дулааны тарифыг ирэх оны тавдугаар сарын 16-ны өдрөөс бодит өртөгт хүргэж нэмнэ гэв. Учир нь Засгийн газраас үнийг зэрэг нэмэх нь хэрэглэгчдэд санхүүгийн ачаалал үүсгэж, дарамт болно гэж үзжээ. Дулааны тариф өнөөдөр 33862 төгрөг байгаа бол бодит өртөг нь 62960 төгрөг болж, үүний зөрүүгийн хэмжээний алдагдал хүлээж байна.
Айлуудын цахилгаан, дулааны тарифт 2019 оноос хойш 5 жилийн хугацаанд өөрчлөлт ороогүй тогтвортой мөрдөж ирсэн байна.
Үнэ, тарифт шинэчлэл хийж, зах зээлийн зарчимд нийцүүлж эхэлснээр эрчим хүчний салбарын санхүү, эдийн засгийн бие даасан байдал хангагдах боломж бүрдлээ гэж Эрчим хүчний зохицуулах хороо мэдээлэв.