Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын чөлөөт худалдааны түр хэлэлцээрт бизнес эрхлэгчдийн оролцоо” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр болж байна.
Уг хэлэлцүүлгийг Эдийн засгийн яам, МҮХАҮТ хамтран зохион байгуулж буй бөгөөд үндэсний үйлдвэрлэгчийн санал сэтгэгдлийг сонсож байна.
Тус хэлэлцээрийг байгуулснаар 375 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортын татварыг тэглэж, харилцан нийлүүлэх юм. Харин энэхүү хэлэлцээрийг дотоодын үйлдвэрлэгчид эсэргүүцлээ илэрхийлээд байгаа юм.
Энэ үеэр “Түмэн шувуут” компанийн үүсгэн байгуулагч Л.Эрхэмбаяр “Манай үйлдвэр дээр очоод үз. Юу хийж байгааг нь хар. Эдийн засгийн хэдэн тоо хэлээд хачин юм ярхаа боль. Эдийн засгийн яамны төрийн нарийн бичиг гэх статустай хүн бид нараас илүү байрлал эзэлчхээд үйлдвэрлэгчдийнхээ үгийг сонсохгүй байна. Яагаад байгаа юм бэ. Дээрээс нь худлаа яриад байна.
Монгол Улс эдийн засгийн тусгаар тогтнолтой байх ёстой. Төрийн ажлыг ингэж хийж болохгүй. Бид өндөгний салбарт ороод 20 жил болж байна. Одоо өндөгний хэрэглээний 65 хувийг хангаж байгаа ч 2027 оноос 100 хувь хангана. Манай хувьд өрсөлдөж чадна, зүтгэнэ.
Энэ хэлэлцээрийг хийснээр олон компани дампуурна шүү. Зээл аваад хүнд байдал руу шилжинэ шүү. Хөдөө аж ахуйн салбар хүнд байдалд орно. Заавал ОХУ-ын хараат болж яах гээд байгаа юм.
2012 онд өндөгний 15 хувийн татвартай болсноор л дотоодод өндөгний үйлдвэрлэл хөгжсөн шүү дээ. Гэтэл одоо татваргүй болгосноор олон үйлдвэрийг хүнд байдалд оруулна” гэв.