УИХ-ын намрын чуулган өнөөдөр хуралдаад хаах хуваарьтай байсан ч гишүүд хэлэлцэж буй асуудалтай сайтар танилцаж, саналаа өгнө гэсний дагуу сунаж ажиллахаар боллоо.
Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Энэтхэг улсын экспорт, импорт банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ яаралтайгаар хэлэлцэх эсэх асуудлыг дэмжсэний дагуу үдээс хойших хурлаар хэлэлцсэн.
Гэвч яаралтайгаар орж ирсэн асуудал учир гишүүдийн зарим нь төсөлтэй сайтар танилцаж амжаагүй хэмээн хурлын үеэр хэлж байв.
Иймд өнөөдөр чуулганы хуралдааныг хаалгүй, ирэх долоо хоногуудад сунаж ажиллахаар тогтов.
Даргын дэргэдэх зөвлөл хуралдаж ирэх долоо хоногийн товыг тогтох юм.