Энэ жил сар шинийн баяраар билгийн тооллын шинийн НЭГЭН тасарч буй талаар Гандантэгчэнлин хийдээс болон зурхайчид мэдэгдсэн.
Тодруулбал, хоёрдугаар сарын 28-нд битүүлж, гуравдугаар сарын 1-нд шинийн НЭГЭН тохиох байсан ч ийнхүү тасарсан тул гуравдугаар сарын 1 буюу шинийн 2-нд золгоно.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд “Сар шинийн баяраар билгийн тооллын шинийн 1,2,3-ны өдөр бүх нийтээр амарна” гэж заасан байдаг.
Харин энэ удаа шинийн НЭГЭН тасарснаас үүдэлтэйгээр шинийн 2,3-ны өдөр бямба, ням гарагт таарч, шинийн 4 даваа гарагт тохиож ажил цуглахаар байна. Хуульчдын зүгээс тайлбарлахдаа “Шинийн нэгэн тасарсан хэдий ч хуулийн дагуу гурван өдөр амрах байх. 40-50 жилд нэг тохиох энэ үзэгдлээс болж, хуулийг өөрчлөх шаардлагагүй” гэсэн юм.
Тэгвэл албаны эх сурвалж “Шинийн 2,3-ны өдөр амралтын өдрүүдэд таарсан учраас хоёр өдөр амарч, даваа гарагт ажил цуглана” гэх мэдээллийг өгчээ.