Ираны талаас лхагва гарагт мэдээлснээр АНУ-ын тавьсан энхийн саналыг хэлэлцэж эхэлсэн гэв.
Гэхдээ уг саналд Ираныг цөмийн хөтөлбөрөө зогсоох болон Ормузын хоолойг эргэн нээх талаарх санал тусгасан эсэх нь тодорхойгүй байна.
Ираны Гадаад хэргийн яам уг саналыг хэлэлцээд албан ёсны хариуг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад өгөхөөр бэлтгэж байгааг дурджээ.
Энэ талаар Трамп “Ираны тал хэлэлцээ хийхийг хүсэж байна. Бид өнгөрсөн 24 цагийн хугацаанд маш үр дүнтэй яриануудыг хийсэн.
Бид хэлэлцээ хийхэд тун ойрхон байна” хэмээн сэтгүүлчдэд яриа өгөхдөө онцолсон байна.
Гэхдээ тэрбээр ингэж ярихын өмнөхөн өөрийн цахим хуудастаа “Ираныг хэлэлцээ хийхгүй бол бөмбөгдөлтөө дахин эхэлнэ” хэмээн сүрдүүлсэн юм.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр талууд 14 зүйл бүхий харилцан ойлголцлын санамж бичгийг зөвшөөрөхөд ойрхон байгаа гэв.
Харин талуудын хооронд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж буй Пакистан улсын албаны эх сурвалжийн мэдээлснээр талууд нэг хуудас бүхий санамж бичгийг зөвшөөрөхөд тун ойртсон байгаа аж.
Уг санамж бичигт батлагдвал Ормузын хоолойгоор ачааны хөлгүүд чөлөөтэй дамжин өнгөрөх, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг цуцлах мөн Ираны цөмийн хөтөлбөрт хязгаарлалт тогтоох асуудлаар хэлэлцээ эхлүүлнэ гэв.
Эх сурвалж: Reuters











































































