УИХ-ын гишүүн Х.Баттулга “Би төмөр замыг гацаагаагүй. Хөрөнгө мөнгийг нь Сү.Батболдын Засгийн газар шийдэж өгөөгүй” хэмээн мэдээлэл өгсөн юм.
Тэгвэл уг асуудалд Сангийн сайд асан Ч.Хүрэлбаатар түүний өгсөн мэдээлэлд “С.Баярын, Сү.Батболдын хоёр ЗГ-т Зам тээврийн сайд байсан нөхөр ингэж худлаа ярихгүй ээ. Дараа нь Н.Алтанхуягийн ЗГ-т Зам тээврийн сайдыг “хавсарч” хийчихээд ичдэггүй ээ” хэмээн хариу бичжээ.






































































