УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Элчин сайд нарын томилгоог хэлэлцэн, баталлаа. Ингэснээр Г.Тэнгэрийг Монгол Улсаас Япон улсад суух Элчин сайдаар, Л.Пүрэвсүрэнг Монгол Улсаас Швейцарийн холбооны улсад суух Элчин сайдаар, А.Баттөрийг Монгол Улсаас Франц улсад суух Элчин сайдаар, Н.Чимгүүндарийг Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдаар, Ё.Отгонбаярыг Монгол Улсаас АНУ-д суух Элчин сайдаар, Д.Ганбатыг Монгол Улсаас Герман улсад суух Элчин сайдаар томиллоо.
Элчин сайдад нэр дэвшигчдийн талаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм.