Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг, “Рио Тинто” групптэй хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2027 онд “Оюу толгой” компаниас анх удаа ногдол ашиг авах шийдвэрт хүрсэн. Ногдол ашгийг 3 их наяд төгрөгөөр тооцож, 2027 оны Улсын төсөвт төвлөрүүлж, 2 их наядыг нь эрчим хүчний салбарын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хөрөнгө оруулалт, нэг их наядыг нь Баялгийн санд төвлөрүүлэхээр төлөвлөөд буй юм.
Ирэх оны улсын төсвийг УИХ-аар хэлэлцэж буй бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын санаачилгаар энэхүү ногдол ашгийг хөрөнгө оруулалтад зарцуулах уу? Байгалийн баялгийн өгөөжийг хэрхэн зарцуулах вэ? гэсэн агуулгаар И-Монголиа цахим платформоор дамжуулан өнөөдрөөс иргэдийн саналыг авч эхэллээ.
Санал асуулгыг өнөөдрөөс /2026.10.14/ эхлэн 14 хоног явуулах бөгөөд дараах 3 асуудлаар санал авч байна. Үүнд:
-
Засгийн газар Оюу толгой төслөөс ногдол ашиг авах нь зөв үү?
-
Ногдол ашгийг хөгжлийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бол аль салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв бэ?
-
Ногдол ашгийн орлогыг хэрхэн зарцуулах нь зөв бэ?
Та саналаа өгөх бол ЭНД дарна уу.









































































