Өнгөрсөн ням гарагт Колумбын Гуатапе хотын ойролцоо 170 хүн тээвэрлэж явсан усан онгоц осолдож одоогийн байдлаар есөн хүн амиа алдаж 28 хүн сураггүй алга болсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Уг хөлөг онгоц дөрвөн давхарт хуваагдах бөгөөд хамгийн доод талын давхарт байсан хүмүүс усанд живж хүмүүс орилолдон нэн даруй тусламж дуудсан юм. Орон нутгийн албан хаагчдын мэдээлснээр 99 хүнийг аварсан, 40 хүнийг аюулгүй болгосон гэв. Хэрэг явдал гарах үед усан онгоц живж байгаа гэх мэдээллийг Дэниел Джиралдо гэх Итали зоогийн газрын эзэн мэдээлжээ. Үүнээс хойш дөрвөн минутын дараа живж эхэлсэн гэв. Эх баригчид яаралтай очсон ч харамсалтай нь хүний амь эндсэн байна. Колумбын Гуатапе хот нь дэлхийд усан спорт, аялал жуучлалаар алдартай Андын нуруунд байрлах бүс нутаг юм.