Германы Хамбург хотноо ирэх сарын 7-8 өдрүүдэд болох дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын ерөнхийлөгч Путин нар анх удаа нүүр тулан уулзахаар боллоо. АНУ, Оросын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадмал төлөвт байгаа. Цагаан ордон, Кремлийн ордноос өчигдөр албан ёсоор уулзах талаар мэдээ ирүүлээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Трамп ОХУ-тай харилцаагаа сэргээхийг хүсч байгаа ч Бүнд найрамдах намаас Москвад хатуу хандах шаардлага тавьдаг. Өнөөдрийн Америк-Оросын харилцаа Хүйтэн дайны үеийн хэмжээнд хүрээд байгаа юм. Удтал хүлээгдсэн уулзалтын тов ийнхүү тодорсон ч яригдах асуудлын төлөвлөгөө тодорхойгүй хэвээр байна.