Хятадын сошиал, интернет орчинд Диснейн хүүхэлдэйн киноны баатар Винни пухын холбогдолтой зураг, дүрс бичлэг, нэрийг хориглодог болсон тухай BBC агентлаг мэдээллээ.
Учир нь өхөөрдөм, зөгийн баланд дуртай бамбаруушийг Хятадын төрийн тэргүүн Ши ЖиньПинтэй адилтгадаг гэнэ. Эрх баригчдын зүгээс ямар нэгэ тайлбар хийгээгүй ч интернэт хэрэглэгчидийн гол ярианы сэдэв болж байна. Хамгийн анх 2013 онд Ши Жиньпинийг АНУ-д айлчилж Барак Обаматай уулзахад сошиал хэрэглэгчид Винни Пухын зургаар төлөөлүүлж тоглоом тохуу хийж байжээ. Тэгвэл өчигдрийн байдлаар Хятадын томоохон сүлжээ Wechat,Weibo сүлжээний стикерийн сангаас Винни Пухын зургийг хассан байна.
Дараа нь 2014 онд Ши ЖиньПин болон Японы ерөнхий сайд Шинзо Абэтай дурамжхан гар барьж байгаа зургийг мөн адилтгаж байсан юм. Сүүлд хоёр жилийн өмнө цэргийн командын үүргээр явж байсан зургийг адилтгаж байсан. Сошиал хэрэглэгчдийн зүгээс энэхүү адилтгах болсон нь Ши Жиньпиний нэр хүндэд сөргөөр нөлөөлөх учир хориглосон гэсэн хардлага явж байна.