Швейцарийн Валейсд Марселин,
Франклин Думоулин нар 1942 оны наймдугаар сарын 15-ны өдөр үхрээ саах гэж
гараад сураггүй алга болсон юм. Тэгвэл тэдний цогцсыг 75 жилийн дараа төрөлх хотоос нь
холгүй орших мөсөн голын эрэг, мөнх цэвдгээс хотын тохижилт үйлчилгээний
ажилтан олсон байна. Тэд хоорондоо тэврэлдсэн байдалтай олдсон байна.
Үр хүүхдүүд нь ээж аавынхаа сургийг
гаргах гэж бүх насаараа хайжээ. Марселин 40 настай гуталчин, харин Думоулин
багш мэргэжилтэй байсан бөгөөд таван охин, хоёр хүүгийн эцэг эх байжээ. Тэдний
хамгийн бага охин 79 настай Уильдри Думоули \”75 жилийн дараа, маш удаан
хүлээсний эцэст эцэг, эхийнхээ сургийг гаргалаа. Одоо л нэг сэтгэл санаа
тайвширч байна” гэжээ.